Б.Ринчен “Монгол бичгийн хэлний зүй-3: хэлбэр судлал” номын тэмдэглэл
Хэлбэр судлал бол Б. Ринчений 1956 онд хэвлэгдсэн Монгол бичгийн хэлний зүй 4 боть бүтээлийн 3 дахь нь бөгөөд тухайн үед уг ботийг хэвлээгүй, нэг ёсондоо хориглосон байна.
Бидний олж мэдсэнээр эл бүтээл анх Өвөр Монголд монгол бичгээр хэвлэгдээд, хожим 2004 онд ШУА-с “Бямбын Ринчений бүтээлийн чуулган” хэмээх 4 ботид багтаж олны хүртээл болчон байна /зурагт уг хэвлэлийнхийг оруулав/. Мөн2007 онд “Хэл бичиг” гэх эрдэм шинжилгээний цувралын дөрөвдүгээр ботид кирилл үсгээр нийтэлсэн нь миний уншсан хувилбар болно.
Эл бүтээлийг уншихдаа юуг анхаарах вэ гэвэл эдгээр болно:
- Үгийн гарал судлал, нэр томьёо судлал, түүхэн хэл зүй, харьцуулсан хэл зүй гэх мэт хэл шинжлэлийн олон салбарыг хамарсан суурь шинжтэй бүтээл тул зарим тохиолдолд нэг сэдвийг бариагүй гажих мэт сэтгэгдэл төрүүлэх магадлалтай ба энэ нь зохиолчийн өөрийн бодол санаа, хэлний талаарх эмзэглэл, ирээдүйн мэргэжилтнүүдэд хандсан зүйл ихтэйгээс улбаатай биз ээ.
- Унших явцад тухайн үеийн хэл шинжлэлийн салбарын хөгжлийг барагцаалан мэдэх боломжтой.
- Дээр дурдсанчлан орчин цагийн монгол хэлний зөв бичих дүрмийн сул талыг шүүмжилж монгол бичгийн хэлний зүй дээр тулгуурласныг анхаарч кирилл ба монгол бичгийн зүйг харьцуулах ба яалт ч үгүй зарим суурь ойлголтыг нөхвөрлөн авах шаардлагатай юм. Жишээлбэл, “р” болон “д” гийгүүлэгчээр төгссөн үгэнд “-н” залгадаггүй байна. Уг “-н” нь ОЦМХ-д тогтворгүй “-н” хэмээн алдаршсан гэхэд хилсдэхгүй бөгөөд судлаачид ихэд судалсан байдаг ажгуу. Гэтэл монгол бичгийн хэлэнд энэ нь судлаад байх тийм том асуудал биш бөгөөд өөрийн зүйгээрээ зохицуулагдсан байдаг аж. Эдгээрээс улбаалан Кирилл бичигт шилжсэнээс улбаалан үгийн шууд хэлбэрийн хувьд язгуур, дагаварын гарал сарниж монгол хэлний зүйн хөгжиж ирсэн түүхэн тогтоцоог таних боломжгүй болсон гэж зарим талаар дүгнэж болох юм. Тогтолцоог танин илтгэж чадахгүй тохиолдолд хэлэлцэгчид үгийн утга-хэлбэрийн уялдааг бүрэн ухамсарлахад төвөгтэй болж таарна. Үүнийг Б.Ринчен уг бүтээлээрээ тодорхой үзүүлэх гэж зорьжээ. Нэгэн жишээг хэргийн тухайд холбон татахад, “тэнгэри” гэж бичигддэг үгийг гийгүүлэгчээр төгсгөн тэнгэр гэж кирилл бичигт буулгасан. ӨоТЯ-ын -д/т залгавал тэнгэрт болно, угтаа тэнгэрид байх ёстой гэж зохиогч үзжээ. Тэгтэл хураагдсан и нь р-тэйгээ хамт нэг бүхэл дагавар болно. Энэ нь “тэр” гэх төлөөний үгийн -р дагавраас тэс өмнөө зүйл байдаг гэхчлэн өгүүлбээс арвин зүйл болно. Гэвчиг өнөө цагт бодвол тэнгэр гэдгийг нэг бүхэл язгуур үзэж байх тул төдий л асуудал үгүй гэж мөн үзэж болох талтай. Үүий адил олон өөр дагаврууд нэг ижил мэт, ижил дагаврууд өөр мэт сэтгэгдэх болжээ. эрдэм-тэ-н, эрдэм-тэ-й гэхэд тэ нь нэг дагавар болно, харин ОЦМХ-д эдгээр дагавруудыг -тан4, -тай4 гэж тусдаа үзэж байна. Тэгэхээр уг бүтээл нь язгуур сэтгэлгээ, уугуул тогтолцооүнэ цэнтэй судлагдахуун болох ажээ. Нэмж тэмдэглэхэд, М.Базаррагчаагийн үе-утгалбар гэх ойлголт нь Ринчений гол язгуур, үндэсъүг гэдэгтэй тохирохоор байна. Ринчен нь язуурын бүтцийг V, C, CV, CVC гэсэн үеийн бүтцээр мөн ангилсан юм. Мөн тэрбээр монгол хэлэнд эгшиг гийгүүлэгч нь сөөлжлөн барлах хандлагатай тодорхойлсон. Олон эрдэмтэд ийн үздэг байсан ч сүүл үеийн туршилт авиа зүйн судалгаагаар гийгүүлэгчийн бөөгнөрөл төв халх буюу Улаанбаатарын стандарт аялгуунд дуудагдах болсныг илрүүлсэн байдаг (Монгол хэл судлал -15 ботийн 8 дахь боть болох “Авиа зүй”-г үзнэ үү.)
- Уг бүтээл нь монгол хэл шинжлэлийн нэр томъёо бүрэн тогтоогүй байх үеийн бүтээл гэж ойлговол зохилтой байна. Жишээлбэл, өнөөгийн бидний томъёолж заншсан үйл язгуурыг үйл үгийн санаа бүхий язгуур (бос, ав, өг, ма, уу, од, ир, хий гэх мэт язгуурс багтана) гээд нэр язгуурыг нэр үгийн санаа бүхий язгуур (хаг, хог, хөг, таг, ца, ха, он, зэ, жил багтана), түүнчлэн дүрслэх язгуурыг дуу чимээ янз байдал, дүрс хэлбэрийг үзүүлсэн язгуур (нир, хар, хэр, хор, хүрхрээ, үгийн эхний х гээгдэж архираа, урхира, орхиро болсон үгс зэрэг багтана) гэж оноосон байна. Үндэс ба язгуурыг ялгаж авч үзээгүй ба язгуурыг “гол язгуур, үндэсъүг” гэхчлэн томъёолсон. Мөн дагаврыг өнөөгийнх шиг нарийвчлан тогтоогоогүй хийгээд хэв байдлын дагаврыг үйлээс үйл үг бүтээх дагаварт оруулсан байна. Улмаар үгсийг гурван аймагт хувааснаа 3 ай гээд:
- нэр үгийн: нэрийдхэл (биетэй, биегүй юм; ер нэрийтгэл, алдар нэрийтгэл), заах, тооны;
- үйл үгийн: нөхцөл үйл, цагт үйл,
- сул үгийн гэж тус тус хуваасан нь нэлээд ерөнхийлсөн хэрэг юм. Гэхдээ тухайн үед хэлний шинжлэлийн салбар дөнгөж өндийж байсныг анхаарч үзэх хэрэгтэй.
Дээрх зүйлсийг харгалзсаны үндсэн дээр уг зохиолоос мэдэж байх шаардлагатай гэж үзсэн зүйлсээ доор сийрүүлэхийг оролдлоо.
Лга- бүтээврийг тодруулах нь: Мэдлэг= мэд+л+л+гэ, Бослого= бос + о + л + го, авлага= ав + а + л + га — лга нь нийлмэл бүтээвэр биш, ямар үед л орж байгааг анхаарах шаардлагатай байсан ч одоо бол -лга гэсэн тусдаа үйлээс нэр үг бүтээдэг бүтээвэр гэж үзэж байна
(Галладаг= гал + ла + да + г, Галзуу- д ба з авиа сэлгэнэ- галдагу-галджагу-галжагу — галзуу хөлчүү- хөлчих- халах -1 утга)*
Сурагчдад зориулсан сонирхолтой монгол хэл гэсэн ном байвал
А: ами= а+ ми(юм) = бүхүй юм, б(в)-м
Аху= а+х= бай+х
Амисгах= амисахад хүрүүлэх
Агсан= тэр агаад үгүй болсон
А= байх орших гэсэн утга (ертөнцийн бүхий л зүйлд)
Э: Э-дэ (Д-н араас н орохгүй), энэ-элэ (н-л сэлгэх ёс) — Ойр байгаа юмыг заасан санаа, үүнд-эгүнд — э
И: Бичгийн хэлэнд. Өгүүлэх ину-өгүүлэх хүн нь нэг, өгүүлэх ану-хэдэн хүн өгүүлэх ялимгүй утга ялгаруулах
3р биеийг заана: Ину, имадур, имайги
Гу: Гурван, гурвалжин, гурамсан, гучин, гунан, гунж — 3 гэсэн тооны утга
Дө: Дөврөн, вөрвөлжин, дөнө, дөнж, дөч — 4 гэсэн тооны утга
Гэ: Гэрэл, гэгээ, гэгээн, гэгээрэл, гийчин, гийх, гийгүүлэх — Гэрэлтэй саруул гэсэн утга
Ай: Аймаг, айдам, айзам, айлдах, айлтгах, ай — Олон зүйл зохирох, зохицох утга байж болох уу
Ца: Цагаан, цагаа, цайх, цайвар, цайвагар, цайвалзах
А-э: цэгээн, цэгээ- эм Г-д буурч байна: цэлмэг?
Зэ: Зэв, зэм, з(эг)үү, зэр зэвсэг, зэ, зээг — З-ж, зэ нь сумны хатгадаг үзүүр гэх мэт алах талахтай холбоотой үгс бүтсэн шинжтэй байна.
Зу: Зу-н, зу-са-х, зу-са-г, зу-га, зугаалга, Зугаа, найр
Яа: Ягаан, ясан, ясархаг
Й-ж-з: Их Йаса, Их засаг- хатуу гэсэн утга ялгаруулж болох
Ал: Алцайх, алхам, алхаа, алхадал, алаг-хих, алабцах, Алхих, зодох; ала=салтаа, ТХ-ийн ал (магтах, сайшаах)-с өөр , (л-с) -> ас
Ол: Олбог, талбаг, Олох, олз олдох
(о-у) -> улбайх, улцайх гэж сэлгэн үг бүтээнэ. Ерөнхийдөө “доогуур байдаг зүйл” гэсэн утгатай мэт ээ
Он: Онгойх, онгоц, онгилох, онгичих гэх мэт үгс орно — Түрэг, якуд хэлэнд мөн бий.
”Ан-“ язгууртай сүлбээтэй: онгойх-ангайх- авианых нь шинж чанараас шалтгаалан утга ялгарч байна. А авиа нь уужим авиа тул ангасайн байна гэвэл онгойсноос арай дэлгэх бахй буйз а. Нөгөө талаа хэрэглээ ч ондоо байх магатай. Ж. Нь хайч ангайлгах гэхээс бус хайч онгойлгох гэхгүй. Хаалга онгойлгох гэхээс хаалга ангайлгах гэхгүй гэх мэт.
Го-,цо- дагавруудыг сайтар ажиглах
Эл: Эл-чин, эл-сэн, эл-бэ-ри-л — Нийлэмж, эв гэсэн утга
Өн: Өнгө, өнгөлөх, өнгөц — Ө авиа нь өөрөө нэлээн өнгөц шинжтэй авиа
Од: Одох, Очих, од-одо
Хэнтий-Хэнтэй — адил дуудагдаг гэсэн туршилт авиа зүйгээр э-и нь төв халх аялгуунд нэлээн ойртсон байдгийг хэлж буй бололтой.
Айлчин- айл хэсэж явдаг ажилтай — зочин (о-у, жо-жу) айл хэсэх завтай зугаатай — гэчийчин ирсэнд нь баярлан хүндэтгэг хүн
Эцгэ гэхэд “-га4”- ийн -гэ болно. Өнөөдөр бидний бчиж заншсан “эцэг” гэдэг үгийн -г буюу “-га4” нь ОЦМХ-ний нэр үг бүтээх “-га”-тай ижил бололтой байна. Мөхсөн ба амьд язгуурын тоог гаргах тал дээр судлаачид анхааарх хэрэгтэйг захижээ.
Түрэг хэлнээс орж ирсэн язгуур үгс — одоо ч түрэг хэлэнд амьд язгуур байж болно. Үүнийг нягтлахын тулд цаад хэлийг нь мэдэх, сайтар судлах шаардлагатай. Тухайн хэл болон өөрийн хэлнийхээ мөн чанарыг мэдээгүйгээс хэл шинжлэлчид болон орчуулагчид их алдаа гаргадгийг номын турш анхааруулсан байна.
- Сэлэ- сэлэмэ, сэлмэнд — мэ ба м нь хоорондоо ижилгүй — бухын хамар нударгаар — хиргис (киргиз бололтой) хэлэнд сэлэбэ — (бэ-мэ-гэ) — сэлэнгэ, сэлэ = төмөр — үндэс ба дагаврыг сайтар мэдэх, зөв задлах нь хэл — сэтгэхүйн холбоог судлахад чухал.
- Ба — газар орон: байдал байна. Харин “буй-бий” нь орныг заахгүй, хийсвэр утгатай болно.
- На (ба-на) — газар орон-ахуй орон — ан гөрөө хийх гэх мэт суумал бус гүймэл нутгийг утгын хувьд заана- монгол хэлний олон тооны нар нөхцөлд орсон байдаг ба зөвхөн эгшгээр төгссөн үгэнд байсан. Үүнээс нам, нармай- хөвчин олон, хамаг олон зэрэг утгатай үгс үүсжээ.
Түрэг хэлнээс орж ирсэн язгуур үгс:
- Бөл — ОЦТХ(орчин цагийн турк хэл) таслах; бал-ө-г, бүлүг = ОЦМХ тас-у-г
- Хут — кут — хутуг, хутагтай=sanctus,saint, святая
- сүр — туух гэсэн утга: сүр-ү-г : -г = хорих (зори-г, хори-г) болно. Тэгэхээр хорих, туух гэсэн эсрэгцсэн нийлмэл үгэнд өртөгч эсвэл үр дүнг илтгэж байна.
- Хөс (якуд), гөч (туркмен), көс — нүүх, нүүл хий => хөсхө, хөсөг=уналга, ачлага гэсэн утгатай ба “-г” дагавартай ямар ч холбоогүй
- Хэс — хэрчих, кэс — кэрчикү гэх мэт
- Кыр-кыз (р-з)=улай- гэх утгатай. МХ-д түрэг хэлний “з” авиа нь “р” болдог зүй тогтолтой. Хираг-а, -га нь тийм болгодог тэгүүлдэг, үүрийн хяраа = үүрийн улайлгадаг юм.
- Сой- ОЦТХ согу — жихүүц, сэрүүц гээн утгата, эртний ТХ-д согыкжихүүн, хүйтэн. Горлог мөрөн нь Енисей мөрөн болно, Амур нь хар мөрөн болно
- Ота — өвс ургамал. МХ-д отачи- эмчийн хүндэтгэлийн нэр
- От, од — гал гэсэн утгатай, галы н тахигыг сударт Одхан, Галайхан- бага хүүгээ — отгон.
- Тан- гайхал гэсэн утгатай, тан-сы-г — гайхам юм. МХ-д танг-су-г = гайхамшиг
- Маг- магтаал гэсэн утгатай. Л-д-т
- Мал- чийгтэй, зөөлөн. Крымын татар. Малас-шавар балчиг. (б-м): мал-ба- бамбалзах, малта- зөөлөн юмаар ородох
- Хүрз-кюрдже- Хүр — уйгур. Кюре- цохин матах, ухах
- Теве- темеге, бурун- =хамар, бурун-та-г = хамарт зүүсэн юм
Авианы хуьсалд орсноос мэдэгдэхгүй болсон түрэгээс ормол язгуурс:
- Царай- чирай (МХ: к-ч) кирай — (түр. з-р) кыз, кыр= улаан болоно. Царай гэдэг нь улаан юм. Зарим аялгуунд хоршоо үгээр: улайх чарайх -м нутгийн аялгууг анзаарч судлах. Мөн Цус — чисун — кыс, кыз = улаан гэсэнтэй ижил. Тэгэхээр чи-су-н биш чис- жийргийн у- н гэж задалбаас зүйтэй байна.
Нангиад язгуур:
- Дан, дагнах, чагнах. Чагнах- чих тавих, сонсох-анхаарах, дуул- чих тавин нсож өөрт журамлаж авах гэх зэргээр нарийн утга ялгаруулдаг байна.
- Темур-те — төмөр
- Алтун- якут.түр. Улаан мөнгө. Ал- сайхан улааан, тун, түн- нангиад. зэс% гууль, хүрэл
- Бичиг, бичих, манж. Бидхэ, түр.уйг. Битиг. би-бид=бийр
- Шинэ-сини-түр йени-узб. Янги-хас. Жана-нан. Син — шинэ гэсэн утга
- Бандагар: бан-паг-ман — нан.панг
Хэл бичиг, ардын билиг гэгчээр магадлах сонин зүйл олон.
Хан-хэн-хон-хүн-хөн: ханхайн, хэнхэйх, хонхойх, хүнхийх, хөнхийх. Хан
Нав — навтайх, навсайх, навч; (а-э): нэвсийх, (в-м): нам, намалзах,намилзах, намираа — Нил: нялхийх, нялцайх, нялх, нял нял; и: нилчигий, нилчгэр, нилчилзэх — Тыгы-чиги — чи- ти-та — чимайг. Да-джа-жа<-> ма, на сэлгэх тул на- язгууртай нь арай бага утгатайг бид мэднэ. Тэгэхээр чи, та н арай өргөх, өөрөөсөө илүү гэж үзэх утга байж болох уу? Учир нь М.Базаррагчаагийн Жангар хэмээх үгийн гарлын тухайд гэх өгүүлэлдээ да, та, джа, жа, ба нь ерөнхийдөө том гэх утгыг илтгэх бөгөөд ма, на — тай сэлгэхээр утга нь буурч эсрэг утгатай үг болдог.
Үг бүтэх ёсны хувьд
- Дагаварыг гол арга гэж үзсэн. Язгуур дангаараа үг болж орох тохиол бий гэсэн ч хожмын судлаачид язгуур дангаараа үг болж орохгүй гэж үзэж үүн дээрээ ерөнхийдөө нэгдэцгээсэн билээ. Язгуур бие дааж орж чадахгүй бол тогтмол дагаж ордог өөрийн дагавартай байна гээд доорх байдлаар ангилсан байна:
Ганц эгшгээр бүтсэн дагавар: хангай, нээлгэ-нээлгэй, мал-га-й гэх мэтээр нарийвчлан сайтар задалж магадлах учиртай гэж хатуу үзжээ.
Ганц гийгүүлэгчээр дагавар: бая-н, бэлэ-г, мян-га-д, аха-с гэх мэт
Үйлээс үйл үг бүтээх дагавар: тата-ла, цохи-ло, суу-цгаа,барилда, тогто-ни,
Нэрээс нэр: мал-малчи, эрдэм-тэ-н, эрдэм-тэ-й
Нэрээс үйл үг: ном-ло, цуг-ла, зориг-жи
Үйлээс нэр үг: мэдэ-л, сана-л, мэдэ-э, сана-а, тул-га, төл-гө. “-а” нь эгшгээр төгссөн үгэнд, “-га” нь түүний хувилбар болно гээд язгуур, дагавар аль аль нь олныг дурдсан байна.
- Угсаа арга: Өөд-өгеде-дагавартайгаа нэг бүхэл болоод уг дагавартайгаа бүхэл болсон үг “уул өөд-уулаад” гэж дагаваршил явагддаг гэжээ. Энэ нь одоогийн хаплологийн үзэгдлийг өгүүлсэн байна. Бичиж орхиссон-биччихсэн гэж нийлж өөрчлөгдсөн буюу орхи=чих болж байна.
Сонирхолтой нь угсраа аргаар бүтсэн үгэнд хоринтав буюу 25 гэсэн тоог оруулсан ба хорин тав гэж тусдаа бичвэл 20 ширхэг 5 болно гэсэн юм. Энэ нь зохиогч өмнөх үгэндээ дурдсанчлан нэр томъёог хамтад нь бичих санаатай холбоотой бололтой. Үүнд цагъуур, махкомбинад (гадаад үгийн т-г монгол хэлний авиазүйд -д -р буулгах ёстой гэж үзсэн. Бусад хэлний хувьд ч өөрийн авиазүйд тааруулж үгийг өөриймшүүлдэг. Аймаг- аймак гэх мэт.) , харбар, эрэ+бүдэнэ=эрдэнэ гэсэн үгсээр жишээ авчээ.
Эмэгтэй хүйсийг заасан дагавруудр: -тай4, -кай кэй, гай4 хай4 (мий-мигуй (муур)) малгай, харцага-харцагай, -гчин (гчи, гша гшэ гшан е, шон гэх мэт) жин (+л) наймаалж, дөрвөлжин, гүрвэлжин, мэгэжи, малжи, төмөржи, баатаржин, уйгуржин, лун2- номолун, цэнгэлэн, төмөлөн, хан4
Өөйхэн — өлө+хэн — өлөгчин өлөн өнгө өл буурал
Уни унинхан, сэцэ-сэцэйхэн боргожихон гэх мэт.
С, й хасаж д хэрэглэн олон тоот утгыг эсрэгцүүлэн бүтээнэ. Мэргэн+н, уран+н -> -н нь тухайн зүйлийн эзэмшигчийг заах дагавар иймд олон тоог үүсгэхдээ н-г хасаж д болгож олон гэснийг илэрхийлдэг байна.
Сартуул= сарта+гу+л (сартавахи — жолоодогч, сартагчин) олон тоо. Монгол= монгоса, манж. монго — л (олон тоо)
Эшлэл
Монгол хэлний шинжлэлтэн нь дунд зэргийн түүхчээс илүү түүхийн мэдлэгтэй байх ёстой. Манай соёлын түүхтэй холбогдсон бусад улсын түүхийг ч мэдэж бх ёстой. МБХ дурсгал ба бусад хэлэнд орчуулсан зүйлийг мэдэх ёстой
- Жинхэнэ шинжлэх ухааны монгол хэлний зүйг монгол үгээрээ босгох ёстой болно.
- Орчин үеийн монгол хэлнийшинжлэлийг, монгол хэлзүйг монгол хэлнээ бий болгох нь одоогийн монгол эрдэмтний бий болгох зүйл.